Шууд Chart

Төсвийн байгууллагад тусламжаар ирсэн барааг албан татвараас чөлөөлнө

2015-06-23 14:36:22

Засгийн газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төсвийн хөрөнгөөр санхүүждэг төрийн байгууллагууд ихэнх тохиолдолд хандив, тусламжид ногдох татварын зардлыг төсвийн төлөвлөгөөндөө тусгах боломжгүй байдгаас өөрийн батлагдсан төсвөөс татварын зардлыг гаргах боломжгүй болдог. Эмнэлэг, боловсрол, соёлын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад чухал шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг гадаад улсын төрийн бус байгууллагаас хандивлах тохиолдолд тус бараанд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын зардлыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс санхүүжүүлэхээс өөр аргагүйд хүрдэг тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд эмнэлэг, бүх шатны боловсрол, соёл, спортын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад хариу төлбөргүйгээр өгсөн барааг албан татвараас чөлөөлөх заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэж, татварын зарим зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх шаардлагагүй болох бөгөөд эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд хандив, тусламжийг  хугацаанд нь авах боломж бүрдэх ажээ.
 

Төсвийн байгууллагад тусламжаар ирсэн барааг албан татвараас чөлөөлнө  
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй