![](/uploads/201506/news/thumb/9385fb357a70c4f5dbd59dc32d01ba44_x3.jpg)
"Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль” батлагдвал гэр хорооллын иргэд газраа барьцаалж зээл авах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр иргэд өөрсдөө орон сууц барьж нийгмийн асуудлаа шийдэх боломжтой болох юм.
“Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” 2013 оноос хойш хэрэгжиж одоо санхүүжилтийн шатандаа иржээ. Санхүүжилтийг зөвхөн амьдарч байгаа газраа барьцаалж олох боломжтой учраас холбогдох хууль батлагдахыг иргэд хүлээж байгаа юм байна. Хэрвээ үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдвал иргэд газраа метр квадратаар үнэлж банкинд барьцаалж зээл авах юм. Ингэснээр иргэд өөрсдөө орон сууцаа барьж амьдрах боломжтой болно гэж Гэр хорооллын орон сууцжуулах төсөл орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга н.Лхагвадорж тайлбарллаа.
Хууль батлагдвал иргэд газраа барьцаалан орон сууцандаа орно | ||
Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.