9-р сарын 3-нд “Дайны эрсдэлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэгддэг “МИАТ-ийн” гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд болно.
Тус хэргийн шүүх хурлын тов өнгөрөгч мягмар гарагт зарлагдсан ч шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж үзээд материал болон бусад зүйлстэй бүрэн гүйцэд танилцах хугацаа хэрэгтэй хэмээн хойшлуулсан юм
Тодруулбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноож, битүүмжилсэн өмч хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.
МИАТ-ын хэргийг маргааш шүүнэ | ||
Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.