Шууд Chart

МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөгний тэтгэлэг олгоно

2013-09-02 13:09:13

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Төв аймгийн Зуунмод хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Сайд элсэгчдэд ханданСүүлийн үед залуус богино хугацаанд мэргэжилтэй ажилтан болж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээх, улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй болсон. Өнгөрсөн хавар 23 мянган хүүхэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсгөснөөс 80 орчим хувь нь ажлын байртай болсон. Их, дээд сургууль төгссөн залуусаас 30 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан. Та бүхэн их зөв сонголт хийжээ. Өнөөдөр мэргэжилтэй ажилтны үнэлэмж дээшилж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаад төгссөн өдрөөсөө сурсан мэдсэнээрээ 1 сая төгрөгийн цалин авч баялаг бүтээх боломж та нарт бий. Шинэчлэлийн Засгийн газар их бүтээн байгуулалтын ажлаа эхэлж зам тээвэр, барилга байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, малчид малынхаа арьс шир, ноос, ноолуурыг ченжүүдэд өгчихдөг байсан. Харин үндэсний үйлдвэртээ тушааж бүтээгдэхүүн болгон хэрэглэж эхэллээ. Дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны даавууг энэ жил БНСУ-д үйлдвэрлүүлсэн ч ирэх жил монголчууд өөрсдөө хийнэ. Гэсэн ч өнөөдөр дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцаснаас монгол чанар, монгол малчны ухаан, монгол хүний сэтгэл үнэртэж байгаа. Ирээдүйд энэ бүх ажлыг гардаж хийх үндэсний мэргэжилтэй ажилтнууд өнөөдөр энд байгаа та бүхэн шүү. Шинэчлэлийн Засгийн газар үндэсний мэргэжилтэй ажилтандаа 2014 оноос 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохыг зорьж байна. Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад төрөөс 70 мянган төгрөг олгож байгаа бол үнэ цэнэтэй мэргэжил эзэмших оюутнууддаа мөн 70 мянган төгрөг хүргэхийг зорьж байна” гэж хэллээ.  
Сайд ийнхүү МСҮТ-ийг зорьсонд сургуулийн хамт олны сэтгэгдэл өндөр байна. Учир нь тус сургуулийн нээлтэд төрийн түшээ айлчилсан анхны  тохиолдол энэ ажээ.
 
Нийтэлсэн: Б.Баярт

МСҮТ-ийн оюутнуудад 70 мянган төгрөгний тэтгэлэг олгоно   
Үзсэн: 1923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй