Шууд Chart

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015-06-24 15:18:52

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнөөдөр Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шоэлхаммер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсад хэрэгжүүлэх гэж буй дараагийн шатны төслүүд нь хөдөө аж ахуйн салбарт чиглэгдсэнийг онцлоод, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслүүдийн танилцуулгыг хийсэн юм. 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэлэхдээ, Азийн хөгжлийн банк манай оронд олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлж, хэрэгжүүлж ирснийг дурдаад, Азийн хөгжлийн банкнаас танилцуулж буй төслүүдийн заримтай нь танилцсан гэдгийг дуулгалаа. 
 

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй