8-р сарын 27-нд Хятадын татварын үндэсний газрын дарга Ван Жюнь, Францын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа Парис дахь Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын төв байранд “Татвар хурааж, удирдах талаар харилцан туслах конвенци"-д харилцан гарын үсэг зурсан байна.
Ангел Гурриа “энэ конвенцын зорилт нь улс орнууд хоорондын татварын мэдээллийг солилцох стандартыг дээшлүүлэхийн төлөө юм. Хятад улс дэлхийд нөлөө ихтэй улс болсны хувьд уг гэрээнд гарын үсэг зурсан нь дэлхийн татварын байдлыг ил тод болгох ажилд бүх улс орон оролцож байгааг харуулж байна” гэжээ.
Харин Ван Жюнь хэлэхдээ” уг гэрээнд гарын үсэг зурсан нь татвар хураалтын талаар Хятад улс өөрчлөлт хийх боломж нээлттэй боллоо. Энэ нь Хятад улс татварыг давхар хураахаас сэргийлэхэд тус дөхөм болно. Мөн хэлэлцээр болон мэдээлэл солилцох гэрээний үндсэн дээр олон улсын хэмжээнд татвар хураах талаар харилцахад ашигтай төдийгүй өргөн хүрээн дэхь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой боллоо” гэсэн байна.
Хятад "Татвар хурааж, удирдах талаар харилцан туслах конвенци"-д гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 1335 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.