Шууд Chart

“Сайн өдрийн зах”-ын худалдаачид түрээс төлөхгүй

2013-09-02 14:19:58

Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 6 дүүргийн 20 байршилд хичээлийн хэрэгслийн түрээсгүй худалдааны цэгүүдийг ажлуулсан. Цаашид ч энэ худалдаа үргэлжлэн явагдах бөгөөд дүүргүүдэд долоо хоног бүрийн бямба, ням гарагт тодорхой заасан байршилд   иргэдэд зориулсан үйлчилгээний  цэгүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
 
 Харин дээрх захад худалдаа эрхлэгчдээс лангууны түрээс авахгүй, зөвхөн хог хаягдлын хураамж авна. Энэ ажлын хүрээнд Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан журам гаргах аж. Журам батлагдсаны дараа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан түрээсгүй худалдаа явуулах газар, үйлчилгээний хяналтыг хэрхэн тавих заавар  тодорхой болж иргэд үйлчилж эхлэнэ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Сайн өдрийн зах”-ын худалдаачид түрээс төлөхгүй   
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй