Шууд Chart

Ерөнхий сайдын ном Германд борлогдоно

2013-09-02 15:39:01

Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Оргил өөд” номын англи хувилбар болох “Towards the summit” намтар бүтээл олон улсын зах зээлд худалдаалагдаж эхэллээ. Уг номыг Бүгд Найрамдах Герман улсын Frankfurt хотод төвтэй ”Frankfurter verlagsgruppe” хэвлэлийн хувьцаат компани  борлуулж эхэлсэн байна.
 
“Towards the summit” намтар бүтээлд ганц дан түүний тухай өгүүлээд зогсохгүй, Монгол улсын сүүлийн 20 жилийн ардчиллын түүх, жирийн монгол ахуйн тухай өгүүлснээрээ гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татна хэмээн хэвлэлийн компани үзэн ийнхүү эл номыг англи хэлнээ орчуулан хэвлэжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ерөнхий сайдын ном Германд борлогдоно  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй