Энэ жил Засгийн газрын 173 дугаар тогтоол гарч Дорнод аймгийн Баянхошууны боомтоор хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд гаргах боломж бүрдсэн. Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн Халхгол суманд болсон Хил хорио цээрийн улсын байцаагчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. 26 хилийн боомтын төлөөлөгчид оролцсон тус зөвлөгөөнөөр хил залгаа бүс нутгийн ижил түвшний байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар ярилцсан төдийгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, барааны аюулгүй байдлыг хангах чиглэлээр харилцан туршлага судлах, хил дамнасан эрсдлээс сэргийлэхэд анхаарч ажиллах талаар нэгдсэн ойлголтонд хүрсэн аж.
Мэдээний дэлгэрэнгүйг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.
| Хилийн боомтууд ХАА-н гаралтай түүхий эд гаргах асуудлаар хамтран ажиллана | ||
| Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.