Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, хоёр орны харилцааны асуудлаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Москватай харилцаатай байх нь Токиогийн эдийн засагт ач холбогдолтой учир ОХУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Нэг үгээр хэлбэл, Европын холбоо Москвад хориг арга хэмжээ авч, ОХУ зарим улс орнуудын хүнсний бүтээгдэхүүний импортыг хориглож байгаа ч гэсэн Япон улс ОХУ-тай харилцаагаа холдуулах нь ашиггүй гэдгийг Японы Засгийн газар мэдэгдэж байгаа юм. Мөн Японы Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг энэ ондоо багтаан Япон улсад албан ёсны айлчлал хийхийг уриад, хоёр тал яриа хэлэлцээгээ үргэлжүүлэхээр тохирчээ.
| Япон, ОХУ-тай харилцаатай байх нь эдийн засагт нь ашигтай | ||
| Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.