Шууд Chart

Грек банкуудаа хааж, хадгаламжийн гарах урсгалыг хязгаарлав

2015-06-29 18:32:45

Грек улс ирэх сарын 5-нд эдийн засгийн дефолтоо зарлах эсэхийг шийдэх ач холбогдолтой бүх нийтийн санал асуулга явуулахаар бэлтгэж байна. Харин Еврогийн бүсийн орнууд маргааш дуусах Грекийн зээлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлээд байна. Мөн  Өчигдөр Европын төв банк Грекийн банкуудад нэмж зээл өгөхгүй, одоогийн түвшинд нь хадгалах шийдвэр гаргасан юм.

Грекийн эрх баригчид болон Еврогийн бүс, Европын төв банкны эдгээр шийдвэр Грекийн ард иргэд банкуудаасаа хадгаламжаа эргүүлэн татахад хүргэсэн юм. Гэхдээ Европын төв банк санхүүгийн тогтвортой байдлыг нь хангахын тулд Грекийн төв банктай ойр хамтарч ажиллаж, зээлийг нэмэгдүүлэх эсэхийг дахин хэлэлцэхээ мэдэгджээ. Харин Грекийн Ерөнхий сайд Грекийн банкуудаа зургаа хоног хааж, банкны хадгаламжийн мөнгөний гарах урсгалд хязгаар тогтоож байгаагаа мэдэгдсэн байна. Өчигдөр Грекийн Засгийн газар шуурхай хуралдаан зарлахаас өмнөх хоёр өдөр Грекийн ард иргэд банкуудаас хадгаламжаа эргүүлэн татаж эхэлсэн юм.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грек банкуудаа хааж, хадгаламжийн гарах урсгалыг хязгаарлав  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй