Тайланд, Малайзын Засгийн газар эдийн засгийн онцгой бүс нээж, худалдааны харилцаа хамтын ажиллагаагаа тэлэхээр тохиролцлоо. Хоёр орны худалдааны хамтарсан хороо өчигдөр Тайландын Бангкок хотноо хамтарсан хурлаа хийж, ирэх гурван жилд худалдааны эргэлтээ 20 хувиар нэмэгдүүлэхээр тохирсон байна.
Энэ нь хоёр улсын худалдааны салбарын сүүлийн 10 жилд хийж байгаа анхны хурал аж. Тайландын худалдааны сайд Тайландын өмнөд бүсэд эдийн засгийн онцгой бүс байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж, үүнд Малайзын Засгийн газрыг хөрөнгө оруулалт хийхийг урилаа. Хоёр тал худалдааны эргэлтээ 2018 он гэхэд 20 хувиар нэмэгдүүлж 30 тэрбум америк долларт хүргэх зорилт тавьж байна. Малайз Тайландын хувьд эдийн засгийн өсөлт нь тогтвортой боловч Тайландын өмнөд нутаг Исламын салан тусгаарлагчдын үйл ажиллагаанаас үүдээд хөгжил сул байдаг ажээ.
| Тайланд Малайзтай эдийн засгийн онцгой бүсээр хамтран ажиллана | ||
| Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.