![](/uploads/201309/news/thumb/dea01f56ed502cb8735890770381c915_x3.gif)
8-р сарын 25-нд Египетийн нийслэл Каирт “Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагчийг шүүх шүүх хурал болсон. Энэ хурлаар Лалынхны дээд удирдагчийн нэг Мухаммед Бадия, түүний хоёр орлогч Хейрат аш-Шатер, Рашид Байюми нарыг цуст ажиллагаа ба өөр хоорондын дайсагналд турхирсан хэмээн ял оноосон билээ.
Гэвч Тора шоронд хоригдож байгаа “Лалын ахан дүүс” хөдөлгөөний дээд тэргүүн асан Мухаммед Бадиягийн зүрхэний өвчин хөдөлсөн талаар Египетийн "Аль Ахрам сонин"-ны сайт нийтэлжээ. Гэсэн хэдий ч түүний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд түүнд эмч томилон эмчлүүлж байгаа юм байна.
“Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүний зүрхний өвчин хөдөлжээ | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.