Шууд Chart

Тунист сэжигтнүүдийг баривчлав

2015-06-30 14:33:48

Тунисын аюулгүйн албаныхан өнгөрсөн долоо хоногт 38 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагад оролцсон байж болзошгүй үндэслэлээр хэд хэдэн хүнийг баривчлан саатуулжээ.

Өнгөрсөн баасан барагт Тунисын далайн эргийн Сус хотод зэвсэгт этгээд 38 хүнийг буудан хөнөөсөн бөгөөд хохирогчдын олонх нь Их Британи, Германы жуулчид байв. Халдлага болох үер цагдаа нар зэвсэгт этгээд Сейфеддин Резги гэгчийг буудан хөнөөсөн. Түүнтэй холбоотой байсан байж болзошгүй нутгийн хэдэн хүнийг Тунисын цагдаагийнхан сэжиглэж баривчилжээ. Сейфеддин Резги хэрэг үйлдэхээсээ өмнө фейсбүүк хуудсандаа Исламын улс бүлэглэлийн заавраар халдлага үйлдэж байгаа тухай бичсэн байсан байна. Тунисын дотоод хэргийн сайд баривчлагдсан сэжигтнүүдийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан ч мөрдөн шалгалт эхний шатандаа явааг мэдэгджээ. Түүний хэлснээр Тунисын хууль хяналтынхан зэвсэгт этгээд халдлага үйлдэхээсээ өмнө хөрш Ливи улсад бэлтгэгдсэн байж болзошгүй үндэслэлийг шалгаж буй юм байна. 
 
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тунист сэжигтнүүдийг баривчлав  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй