Шууд Chart

Ховд аймагт болсон үерийн улмаас 4 хүн амь эрсэджээ

2015-06-30 14:55:41

Сүүлийн өдрүүдэд Ховд аймагт үргэлжлэн бороо орсны улмаас Алтайн уулсаас эх авсан Буянт, Булган, Төгрөг, Боорчи, Бодонч, Ховд голууд үерлэж зарим томоохон голууд үерийн аюултай түвшнээс 30-45 см давж үерлээд байна. Ийнхүү гол, мөрний усны түвшин нэмэгдсэнээс усанд осолдох, амь насаа алдах тохиолдлууд Ховд аймагт гарсаар байгаа юм. Зургаадугаар сарын 26-29-ний өдрүүдэд дөрвөн хүн үерийн усанд осолдож золгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Түүнчлэн Мөнххайрхан сумын Дунд сэнхэр, Хуурай сэнхэрийн 15 км зам үерт эвдэрсэн, Манхан сумын Сэнхэрийн гол үерлэсний улмаас Ховд-Улаанбаатар, Ховд-Булган чиглэлийн авто замын зарим зорчих хэсгүүдээр ус давж замын үндсэн хийцэт нуралт үүссэн, Ховд-Чандмань сум чиглэлийн зорчих хэсэг болох Манхан сумын Зэрэг голын гарам хаагдсан, Дарви-Улаанбаатар чиглэлийн замын 1516 дахь км-т замын зорчих хэсэг сэтэрч хөдөлгөөн хаагдсан, Ховд-Мөнххайрхан чиглэлийн зам хаагджээ.
 
Зургаадугаар сарын 29-ний байдлаар Ховд аймгийн онцгой байдлын газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж Буянт сэнхэрийн гол Чандмань, Дарви сумдын нутагт усанд боогдсон 14 машиныг татан гаргаж, 17 хүний амь насыг аварч, дөрвөн айлын гэр, 235 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн Ховд аймгийн Булган сумын Засаг даргын захирамжаар Булган гол дагуу үерийн аюултай бүсэд нутаглаж байсан 40 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, шөнийн 03:00 цагт хоёр мотоцикльтой дөрвөн иргэн усанд боогдсоныг аврах гал унтраах 38-р ангиас таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж аюулгүй орчинд гаргасан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн ОБГ-аас өгсөн чиглэлийн дагуу сумдын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн анги байгууллагуудтай хамтран ард иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна.
 
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймагт болсон үерийн улмаас 4 хүн амь эрсэджээ  
Үзсэн: 1812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-06-30 16:24
aimaar yum boljee

Бидэнтэй нэгдээрэй