Өчигдөр ОХУ-ын дипломатч, гадаад тагнуулын албаны дарга зэрэг төрийн өндөр албыг олон жил хашсан Ерөнхий сайд агсан, Евгений Примаковыг төрийн хүндэтгэл дор сүүлчийн замд нь үджээ. Төрийн нэрт зүтгэлтэн Евгений Примаков энэ сарын 26-нд 85 насандаа таалал төгссөн юм.
ОХУ-ын Төрийн нэрт зүтгэлтэн Евгений Примаковийг хуучин зөвлөлтийн удирдагчдыг оршуулсан газарт төрийн хүндэтгэл дор оршуулжээ. Төрийн зүтгэлтнийг оршуулах ёслолд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин болоод улс төрийн өндөр дээд албаныхан зэрэг олон хүн оролцож, ахмад зүтгэлтэнд хүндэтгэл үзүүлсэн байна. 1998 онд Оросын эдийн засаг хүнд байх үед Оросын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Евгений Примаковын дотоод, гадаад бодлогын ачаар ОХУ одоогийн байр сууринд хүрсэн гэж үзэж, түүнийг Оросын Киссинжер хэмээн Оросын эрх баригчид үнэлдэг юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| Евгений Примаковыг сүүлчийн замд нь үдлээ | ||
| Үзсэн: 2161 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.