Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф АНУ-д айлчилж байгаа билээ. Айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф нар албан ёсны хэлэлцээнд орохынхоо өмнө Вашингтон хот дахь Мартин Лютер Кингийн дурсгалын цогцолборт зочилж, хүндэтгэл үзүүлжээ.
Хоёр жилийн өмнө АНУ Бразилын эрх баригчдыг тагнаж, чагнаж байсан нь илэрсний дараа Ерөнхийлөгч Дилма Руссефф АНУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцлаж байсан юм. Гэхдээ Бразилын төрийн тэргүүн харилцаанд нь сэв суулгасан тагнуулын хэргийг хойш тавьж, АНУ-тай харилцаагаа сэргээх үүднээс Вашингтонд айлчилж байна. Барак Обама, Дилма Руссефф нар худалдаа, хөрөнгө оруулалт, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар өргөтгөсөн хэлэлцээ хийж байгааг хоёр орны Засгийн газар мэдэгджээ.
| Бразилын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна | ||
| Үзсэн: 646 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.