Шууд Chart

Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг 60 сая ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой

2015-06-30 16:29:46

Өнөөдөр “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төгөлдөржүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх” нь сэдвээр хэлэлцүүлэг боллоо. Энэ хэлэлцүүлгээр гол яригдсан сэдэв нь зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслийн талаар байсан юм.

Одоогоор зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэр нь таван тэрбум төгрөг байгаа. Үүнийг 60 сая доллараар нэмэгдүүлэх төслийг Зээлийн батлан даалтын сан Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа ажээ. Азийн хөгжлийн банк зөвхөн Монголд ч биш Азийн улс орнуудад зээлийн батлан даалтын сангийн тогтолцоог нь дэмжих, Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, санхүүжилт авах боломжийг нь хангах, чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Энэ талаар Азийн хөгжлийн банкны Зүүн азийн бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Жиакомо Жианетто “Бид яг ийм төрлийн төслийг Энэтхэг, Казакстан улсуудад хэрэгжүүлж байсан. Зөвхөн санг нь дэмжихээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг нь нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан” хэмээн ярилаа. Энэ төслийг хэрэгжүүлэх асуудал эхлээд УИХ-аар хэлэлцэгдэнэ. Хэрэв УИХ-аар дэмжигдвэл энэ ондоо багтааж эхлүүлж болох юм байна.
 
Манай улсын зээлийн батлан даалтын тогтолцоонд бас засаж сайжруулах зүйл байгааг хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Тухайлбал, иргэд зээлийн батлан даалтад хамрагдахын тулд эхлээд арилжааны банкинд хандаад, арилжааны банкнаас энэ төсөлд батлан даалт хэрэгтэй байна гэж үзсэн нөхцөлд батлан даалтыг гаргадаг байна. Энэ нь их удаашралтай үйл явц болдог байна. Харин бусад орнууд үнэхээр ач холбогдолтой, үр дүнтэй төсөл байх юм бол шууд батлан даалт гаргадаг тогтолцоотой байдаг. Манайд ийм хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиа эргэж харах хэрэгтэй гэж зарим албаны хүн хэлж байсан юм.
 
Дашрамд дурдахад, Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг 60 сая ам.доллараар нэмэгдүүлэх нь бараг 20 дахин нэмэгдүүлж байна гэсэн үг аж. Ингэж нэмэгдүүлж чадвал жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олдох санхүүгийн боломж ч мөн 20 дахин нэмэгдэж байгаа гэж ойлгож болох юм.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг 60 сая ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой  
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй