Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Олон улсын валютын санд эргэн төлөх зээлийг хугацаанд нь төлөхөд тун хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, Грек олон улсын зээлдэгчидтэйгээ тохиролцоонд хүрч байж л Олон улсын валютын санд зээлээ төлөх боломжтой болох юм байна. Өнөөдөр Грек Олон улсын валютын санд 1.8 тэрбум америк доллар шилжүүлэх ёстой. Өнгөрсөн бямба гарагт Еврогийн бүсийн орнууд Грекийн зээлийн эргэн төлөх хугацааг зургаадугаар сарын 30-наас хойш сунгахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нь Грекийг зээлээ төлөхөд нь бэрхшээл учруулж байгаа юм.
Өчигдөр Грекийн Ерөнхий сайд телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ "Зээлийн эргэн төлөлт хийхэд эцсийн хугацааг дуусахаас өмнө зээлдэгчидтэйгээ тохиролцоонд хүрэх ганцхан л арга зам байна. Хэрвээ тохирч чадахгүй бол эргэн төлөлт хийх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Энэ нь Грекийн Ерөнхий сайд анх удаа улс орон нь дефолтоо зарлах нь гэдгийг баталсан байр суурь болсон юм. Тэрбээр зээлдэгчид Грекийг Еврогийн бүсээс гаргах сонирхолгүй байгаа гэдэгт итгэлтэй байна гэжээ. Мөн тэрбээр ирэх ням гарагт явуулах бүх нийтийн санал асуулгын дараа ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, ямар ч шийдвэр гарсан хүлээж авна гэдгээ мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэв ард түмэн нь төсөв танах хөтөлбөр хэрэгжүүлэх зээлдэгчдийн нөхцөлийг хүлээж авбал Ерөнхий сайдын албан тушаалаас огцорно гэдгээ далд агуулгаар илэрхийлжээ.
| Грек дефолтоо зарлана | ||
| Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.