Египетийн Ерөнхий прокурорын цуваанд халдаж, түүний амь насыг хөнөөсөн хэрэг гарлаа. Тус улсын аюулгүйн албаныхны мэдээлж байгаагаар Каир хотын зүүн хойд бүсэд Ерөнхий прокурор Хишам Баракатыг автомашинтайгаа явж байх үед нь автомашинд нь тавьсан тэсрэх бөмбөгийг алсын удирдлагаар дэлбэлсэн байна.
.jpg)
Дэлбэрэлтэд Ерөнхий прокурорын цуваанд явсан хэд хэдэн автомашин өртөж, цагдаа, энгийн иргэд нийлсэн есөн хүн гэмтэж, шархадсан байна. Дэлбэрэлтийн дараа Баракатыг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн боловч шархаа даалгүй нас баржээ. Одоогоос хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг төрийн эрх мэдлээс хүчээр буулгаснаас хойш Египет дэх Исламын улс бүлэглэлийнхэн цэрэг арми, цагдаагийнхныг онилж, халдлага үйлдэх нь нэмэгдсэн байна. Тиймээс Египетийн эрх баригчид Исламын салан тусгаарлагчид энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж буй аж.
.jpg)
| Египетийн Ерөнхий прокурорын амь насыг хөнөөжээ | ||
| Үзсэн: 1995 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.