Шууд Chart

Багш нарыг хөнгөлөлттэй зээлд хамруулахаар судалж байна

2013-09-02 16:39:36

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс үндэсний хэмжээнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй-технологи” сургалтыг 12 дахь аймагтаа буюу Өвөрхангай аймагт энэ 8 сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулсан.
 
 Өдөрлөгийн үеэр ерөнхий сайд Н.Алтанхуяг багш нартай уулзаж, орон сууцны 8 хувийн хүүтэй зээлд хамруулах, ингэхдээ урьдчилгаа 30 хувийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх талаар судалгаа хийж ажиллаж байгаагаа хэлсэн. Мөн багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан гэдгийг тодотголоо. Багш нар хүүхэд нэг бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх, хүүхэд бүрт хүрч ажиллах нь чухал. Зөв монгол хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх нь гол зорилт болоод байна. Тиймээс монгол ахуй, монгол соёл, уламжлалыг түгээх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа гэдгийг онцлоод  эрдэм чадалтай багш нар манай улсын хөгжлийн гол судас. Хүүхэд хөгжиж байж улс орон хөгжинө гэж хэлсэн юм. Ийм ч учраас хөгжлийн гол судас болсон багш нараа төрөл бүрээр дэмжих нь Шинэчлэлийн засгийн газрын томоохон ажлуудын нэг юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Багш нарыг хөнгөлөлттэй зээлд хамруулахаар судалж байна  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй