Шууд Chart

Усны тооллого хийгдэж байна

2015-07-02 13:16:45

Усны тухай хуульд жил бүр усны тоо бүртгэлийг зохион байгуулж байхаар тусгасны дагуу Өмнөговь аймаг 15 сумандаа тоо бүртгэл хийж байна. Усны тоо бүртгэлийг усны сав газрууд тухайн хариуцсан талбайд хамаарах сумдын тооллогыг сумдтай хамтран зохион байгуулах юм. Одоогоор Алтайн Өвөр говийн сав газрын захиргаанаас Сэврэй, Баяндалай, Номгон, Хүрмэн суманд тоо бүртгэлийн ажлыг хийж дууссан бөгөөд Ноён, Гурвантэс суманд тоо бүртгэл хийгдэж байгаа юм. Харин Онги таацын сав газрын захиргаанаас тус аймгийн Булган, Мандал-Овоо, Ханхонгор сумдад усны тоо бүртгэлийн ажлыг хийж байна. Мөн Галба өөш долоодын говийн сав газрын захиргаа Баян-Овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа Цогт-Овоо сумын усны тоо бүртгэлийг хийх аж.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Усны тооллого хийгдэж байна  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй