Шууд Chart

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн талаар хэлэлцлээ

2015-07-02 13:25:07

“Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэ нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээ үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангаж, санал санаачилгыг дэмжин хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилготой юм. Аймгийн ИТХ, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд сумдын ИТХ-ын дарга, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчид, сумдын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Говийн бага Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан оролцсон байна.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн талаар хэлэлцлээ  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй