Монгол Улсын Засгийн газрын төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн Цэцэрлэг хотод Нийгмийн Халамж Үйлчилгээний Хэлтсийн ажилтан албан хаагчдын 56 айлын орон сууц ашиглалтад орж оршин суугчдаа хүлээн авлаа.
Энэ барилгын ажлыг “Жамбүрд” компани 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд барилгын ажлыг эхлүүлж, өчигдөр ашиглалтад өгсөн нь энэ юм. Орон сууцны барилгын хувьд Архангай аймгийн хэмжээнд анх удаа 24 цагийн лифттэй, есөн давхар орон сууц болж байгаагаараа онцлогтой юм. Мөн нийгмийн хамгаалал талдаа өөр бусад олон давуу талыг ч бүрдүүлж чадсан гэдгийг аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ онцолж байна.
| Архангай аймагт 56 айлын орон сууц ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.