Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 8 дугаар сарын 15-ны байдлаар 6481.4 сая ам. доллор, үүнээс экспорт 2526.6 сая, импорт 3954.7 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 526.1 сая ам. доллар болсон байна. Импорт 346.8 сая ам. доллар буюу 8.1, экспорт 179.3 сая ам.доллар буюу 6.6 хувиар буурчээ.
Тодруулбал, 8-р сарын 15-ны байдлаар манай гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна.
Нийт экспортод нүүрс 25.5, зэсийн баяжмал 20.1, төмрийн хүдэр 16.5, боловсруулаагүй газрын тос 11, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 7.7, бохир ноолуур 7.0, цайрын хүдэр, баяжмал 3, хайлуур жоншны хүдэр, баяжмал хоёр хувь үлдсэн 7.2 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Импорт 6.6 хувиар буурчээ | ||
Үзсэн: 1086 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.