Шууд Chart

Өвөрхангай аймгийн сумдын наадам энэ сарын 5-9-ний өдрүүдэд болно

2015-07-03 12:19:05

Өвөрхангай аймаг энэ жилийн баяр наадмаа Өндөр гэгээний мэндэлсний 380 жилийн ойн даншигтайгаа хамтатган тэмдэглэх бол тус аймгийн сумд энэ сарын 5-9-ний өдрүүдэд наадамлахаар болжээ. Тодруулбал, энэ жил Уянга сумын 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд сумын иргэд энэ сарын 18, 19-нд наадамлахаар болсон байна. Харин Баруунбаян-Улаан сум энэ сарын 5, 6-нд,  Баян-Өндөр, Гучин-Ус, Богд, Нарийнтээл, Тарагт, Төгрөг, Хайрхандулаан, Хужирт сумд 6, 7-нд, Бүрд, Бат-Өлзий, Баянгол, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Сант зэрэг зүүн талын зургаан сум 7, 8-нд, Өлзийт, Хархорин сумд 8-9-ний өдрүүдэд наадамлахаар болжээ. 
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өвөрхангай аймгийн сумдын наадам энэ сарын 5-9-ний өдрүүдэд болно   
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй