Шууд Chart

Грекийн Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөж магадгүй гэв

2015-07-03 12:53:15

Грекчүүд амаргүй сонголтын өмнө ирээд байна. Эрх баригчид нь олон улсын зээлдүүлэгчидтэй тогтоосон хугацаанд тохиролцоонд хүрч чадаагүй учир энэ ням гарагт иргэд нь эдийн засгийн хатуу бодлогыг хүлээн зөвшөөрөх, эсвэл Еврогийн бүсээс гарах хоёр сонголтын нэгийг хийх болоод байна. Аль ч сонголтыг хийсэн байлаа тус улсын иргэд хэсэг хугацаанд бүсээ чангалахаас өөр аргагүйд хүрчихээд байгаа юм. Бүх нийтийн санал хураалтаас өмнө Грекийн олон нийт хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь Еврогийн бүсийнхний санал санаачилгыг хүлээн авч зардлаа танаж байгаад санхүүгийн ээлжит тусламж авч Европын холбооныхоо эгнээнд үлдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. 

Харин нөгөө хэсэг нь Европын холбооны эгнээнээс улс орноо гаргаж, хувь заяагаа өөрсдийн гарт авахыг уриалж байна. Ийм байр суурийг хатуу дэмжиж байгаа улс төрийн намын нэг нь Коммунист намынхан юм. Тэд ирэх ням гарагт болох бүх нийтийн санал хураалтын хуудсыг хүчингүй болгохыг ард иргэдэд хандан уриалж байгаа юм. Харин санал асуулгын үеэр Еврогийн бүлгийн сангийн сайд нарын санал санаачилгыг дэмжсэн хариулт өгөхийг уриалагчид мөн л Афин хотод өчигдөр жагсаал хийсэн байна. Энэхүү жагсаалыг социалист Пасок намын гишүүд дэмжигчид зохион байгуулжээ. Хэрэв ням гарагийн санал хураалтад иргэд үгүй гэсэн хариулт өгвөл эдийн засаг, санхүүгийн хямрал нь улам гүнзгийрэхийг тэд анхааруулж байгаа юм. Энэ хооронд санал асуулгын дүн Еврогийн бүлгийнхний хүсч байгаагаар гарвал Грекийн Ерөнхий сайд Ципрасийг огцруулах асуудал хөндөгдөж магадгүйг эрх баригч Сириза намынхнаас мэдэгдэж байна.

 
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грекийн Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөж магадгүй гэв  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй