Шууд Chart

Бесланий халдлагад өртөгсдийн гомдлыг хүлээн авчээ

2015-07-03 13:05:42

Европын хүний эрхийн шүүх Бесланы эхчүүдийн гомдлыг хүлээн авах боломжтой хэмээн үзэж зохих ёсных нь дагуу шалгахаар болжээ. Олон улсын энэ шүүхэд Оросын нийт 477 иргэн гомдол гаргасан юм. Харин Европын хүний эрхийн шүүх энэ жагсаалтаас дөрвөн хүний нэрийг хассан бол 51 хүний гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Бесланий халдлагад өртөгсдийн ар гэрийнхэн, энэ халдлагаас амь гарч чадсан хүмүүсийн төлөөлөл анх 2007-2011 оны хооронд Европын хүний эрхийн шүүхэд хандаж гомдол гаргасан юм. Тэд Оросын эрх баригчид аюулгүй байдлыг нь хангаагүй, барьцааны хүмүүсийг суллах төлөвлөгөө боловсруулаагүй, хууль сахиулах байгууллагынхан халдлага болох дохио сануулгад шуурхай хариу үйлдэл үзүүлж чадаагүй, энэ гэмт хэргийг хангалттай мөрдөн шалгаагүй хэмээн буруутгаж байсан юм.

Бесланий халдлага 2004 оны есдүгээр сарын 1-ний өдөр гарсан юм. Тэр үед тус хотын нэгдүгээр сургууль руу террористууд дайран орж багш, сурагчид, эцэг эхчүүд гээд нийт 1200 гаруй хүнийг барьцаалсан билээ. Энэ халдлагаас болж 334 хүн амь насаа алдсаны 186 нь хүүхэд байжээ. Харин 10 нь тусгайгийн ажилтан байсан аж. Түүнчлэн барьцааны хүмүүсийг суллах үеэр 800 гаруй хүн гэмтэж шархаджээ. 
 
 
Халдлагыг Чечений салан тусгаарлагчдын удирдагч Шамиль Басаев хүлээхээ мэдэгдэж байсан юм.
 
 
 
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бесланий халдлагад өртөгсдийн гомдлыг хүлээн авчээ  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2015-07-07 02:49
Ennii omno n NORD OST geed soyoliin ordond bas ih olon hvniig heden honog baritsaalsanshd

Бидэнтэй нэгдээрэй