Их Британи, Францыг холбодог хонгил зам орших Францын Кале хотод ачааны тэрэгний олон мянган жолооч гацчихаад байна. Албаныхны мэдээлж буйгаар энд нийт 3500 гаруй жолооч сүүлийн гурав хоногийн турш гарах гарцгүйгээр саатчихаад байгаа аж. Тэдний цуваа Кале хотоос Дюнкерк хүртэл бараг 50 миль орчим сунажээ.
.jpg)
Их Британийн Кенте хотод М20 хурдны зам дээр мөн л ийм байдал үүссэн бөгөөд ойролцоогоор 3400 машин түгжрээнд байгаа аж. Францын талд байгаа жолооч нарт машинуудад нь нууцаар нэвтрэн хил гарахыг чармайж байгаа хууль бус цагаачид багагүй нэрмээс болж байна гэсэн юм. Хоёр талаас автомашинууд нэмэгдсээр түгжрээ улам өргөжсөөр байна. .jpg)
.jpg)
Франц, Британийн хилийн хоёр талд ийм байдал үүсээд байгаа нь Францын гатлага онгоцуудын ажилчид ажил хаялт зарласантай холбоотой юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| Их Британи, Францын хил дээр үүссэн автомашины түгжрээ улам өргөжсөөр байна | ||
| Үзсэн: 1409 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.