Шууд Chart

Хосууд Грекийн хямралаас болж бал сарын аялалаасаа буцах мөнгөгүй болжээ

2015-07-03 14:22:51

Грекийн өр зээлийн хямралын уршгийг хилийн чинадад аялж, ажиллаж байгаа иргэд нь хэдийнэ амсч эхлээд байна. Грекийн залуу хосууд болох Валасиа болон Константинос нар мөрөөдлөө биелүүлж Нью-Иоркт бал сараа тэмдэглэхээр иржээ. Гэвч Грекийн банкуудаас олгосон зээлийн болон хадгаламжийн бүх картууд нь хаагдаж тэд ямар ч мөнгөгүй болцгоожээ. Азаар Куинс хот дахь Грекийн үнэн алдартны шашны сүмд ирэгчид тэдэнд тусламж үзүүлж, өнөөдөр эх орондоо ирэх онгоцны тасалбар худалдан авч өгчээ.

Ийнхүү залуу хосуудын хоёр жил гаруйн туршид бэлдэж мөнгө хуримтлуулсан аяллыг нь өр зээлийн хямрал бүтэлгүй болгоод байна. Грекчүүд ихэвчлэн бэлэн мөнгөөр тооцоо хийцгээдэг. Гэвч залуу хосууд аялалд гарахаасаа өмнө хоёр банкнаас  карт авсан байна. Харин дөрөв хоногийн өмнөөс Грекийн банкууд хаалгаа барьж эхэлснээс хойш тэдний карт ч мөн хаагджээ.

Маргаашнаас Грекийн банкууд бүрэн ажиллахгүй болно. Одоогоор бэлэн мөнгөний машинаас өдөрт 60 евро л авах боломжтой хэвээрээ байгаа юм. Гэвч Засгийн газрын шийдвэрээр картгүй өндөр настнуудад тэтгэврийг нь олгохын тулд өнгөрсөн нэгний өдрөөс банкуудын мянга гаруй салбарыг  гурван өдрийн хугацаатайгаар ажиллуулж байна.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хосууд Грекийн хямралаас болж бал сарын аялалаасаа буцах мөнгөгүй болжээ   
Үзсэн: 1790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй