Ирэх баасан гарагт энэ 9-р сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон зарласантай холбогдуулан тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг Чингисийн талбайд зохион байгуулахаар боллоо.
Энэ үеэр оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулж, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хараа шалгах, амны хөндийн үзлэг зөвлөгөөг өгөх, өндөр, жин үзэх зэрэг олон үйл ажиллагаа зохиогдоно. Энэ жилийн хувьд оюутнуудад эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт, сурталчилгаа явуулаад зогсохгүй оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх юм байна. Оюутнууд эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар жилдээ 1.3 сая төгрөгийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг ажээ. Нээлтэд холбогдох яам, агентлагууд эмнэлгийн байгууллага,их, дээд сургуулиуд оролцох юм байна.
Оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар сургалт явуулна | ||
Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.