Нийслэлийн өмчийн оролцоотой компаниудын 2014 оны цэвэр ашгаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээний талаар өнөөдөр хэлэлцлээ. Өнгөрөгч 2014 онд үйл ажиллагаа явуулсан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын гэрээг дүгнэж үзэхэд долоон байгууллага бүрэн хангалттай, зургаан газар хангалтгүй гэсэн үнэлгээ авч байсан. Тэгвэл энэ оны эхний хагас жилийг дүгнэхэд зургаан байгууллага хангалттай гэсэн үнэлгээг аваад байна.
Нийслэлийн өмчийг сайн ашиглаж төсвийг зөв захиран зарцуулж байгаа газруудыг шагнаж урамшуулах ажил ч давхар явагдах ёстойг хотын удирдлагууд онцолж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчит 31 үйлдвэрийн газар, үүнээс 19 нь аж ахуйн тооцоотой, 12 нь төсөвт үйлдвэрийн газар ажиллаж байгаа юм. 2014 онд нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд нь 196.5 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ орлогоос цэвэр ашгийг нь тооцож, цэвэр ашгаас нь нийслэл ногдол ашиг авдаг. Ногдол ашгийн хувь хэмжээг 70 хувь хэвээр байх нь зүйтэй гэж үзлээ.
Өнгөрсөн онд нийслэлд хамгийн өндөр ашигтай ажилласан байгууллага бол Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, дараа нь Нийслэлийн зураг төслийн хүрээлэн мөн Гэрлэх ёслолын ордон орж байна. Харин 13 үйлдвэрийн газар алдагдалтай ажиллажээ.
| Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хамгийн ашигтай ажиллажээ | ||
| Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.