НМХГ-аас барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж 44 байгууллагад 44 сая гаруй төгрөгийн торгууль тавьсан тухайгаа өнөөдөр танилцууллаа.
Хяналтын хуудсаар шалгагдсан 352 байгуулпагыг “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад 60 байгууллага их, 203 байгууллага дунд, 89 байгууллага бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Түүнчлэн 2015 он гарсаар нийт 12 удаагийн осол гарч 16 хүн өртсөн дүн гарчээ. Осол гарсан байгууллагуудын барилга барих эрхийг цуцалж хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагаа хангуулсны дараа зөвшөөрлийг нь эргүүлэн сэргээсэн байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөө орой 20:00 цагт “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй.
| Барилгын компаниудад 44 сая төгрөгийн торгууль оногдуулжээ | ||
| Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.