Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болгосны дагуу энэ сарын нэгнээс эхлэн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн нэршил өөрчлөгдөж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэртэй болсон. Иргэдэд энэ тухай болон шүүх байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Өнгөрөгч 2013 онд хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гурван дүүргийн шүүх тусдаа үйл ажиллагаатай байхад ачаалал харилцан адилгүй байсан бол нэгдсэнээр ачаалал жигд хуваарилагдаж иргэдэд илүү хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдсэн гэж тус дүүргүүдийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтнууд хэлж байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр нэршил нь өөрчлөгдсөн ч үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэлээ.
Үүнээс гадна Шүүхийн тухай шинэ хуулийн хүрээнд иргэдэд "нээлттэй шүүх хуралд оролцож” шүүн таслах үйл ажиллагаанд хяналт тавих бололцоог олгосон. Ингэснээр шүүх байгууллага ил тод нээлттэйгээр иргэддээ үйлчилж, гаргаж байгаа шийдвэрүүд нь ч иргэдийн хяналт дор шударга гарах юм.
Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөөдөр “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Дүүргийн шүүхүүд нэгдсэнээр ачаалал жигд болсон гэв | ||
| Үзсэн: 1218 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.