Шууд Chart

Хятадаас худалдан авсан бараандаа татварын буцаалт хийлгэж болно

2015-07-03 17:13:11

Энэ сарын эхний өдрөөс эхлэн Бээжин, Шанхай хотуудад зорчиж, худалдан авалт хийсэн гадаадын бүх иргэд, жуулчдад худалдан авалтын татварыг эргүүлэн олгож байхаар болжээ. Гэхдээ жуулчид, аялагчид татварын буцаалт хийлгэхдээ хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой юм байна. Тухайлбал,

1.    Нэг дэлгүүрээс 500-аас дээш юанийн худалдан авалт хийсэн байх ёстой. 
2.    Худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ баримтыг өгөх ёстой.
3.    Хил болон боомтоор гарах үед худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг ашиглаагүй байх.
4.    Худалдан авалт хийснээс хойш 90 хоног өнгөрөөгүй байх шаардлагатай. 
 
 
Одоогийн байдлаар нисэх онгоцны буудалд татварын буцаалт хийх боломжтой 86 дэлгүүр Бээжин хотод бүртгэгдсэн байна. Харин буцаалтыг олон улсын Шоуду нисэх онгоцны буудлын 2, 3 дугаар терминал дахь тусгай цэгүүдээс олгох юм байна. Түүнчлэн Шанхайд 27 дэлгүүр энэ үйлчилгээнд нэгдсэн байгаа бөгөөд Пудун, Хунцяо олон улсын нисэх буудлуудад татварын буцаалтаа авч болох ажээ. 
 
Татварын буцаалт олгох уг үйлчилгээ дэлхийн 50 гаруй оронд байдаг бөгөөд энэ нь мөн гадаадын аялагч жуулчдыг татах гол арга хэрэгсэлд тооцогддог юм. Дашрамд дурдахад, уг үйлчилгээг анх 2011 оны нэгдүгээр сараас Хайнань мужид туршилтын журмаар хэрэгжүүлжээ.
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадаас худалдан авсан бараандаа татварын буцаалт хийлгэж болно  
Үзсэн: 2255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй