Сүүлийн өдрүүдэд цаг агаар хэт халж байна гэсэн мэдээлэл Европын орнуудаас ихээхэн ирж байна. Тэр дундаа Их Британи, Франц нэмэх хэмээрээ жагсаалтыг тэргүүлж байна. Энэ сар гарсаар Их Британид 2006 оноос хойших цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун өдрүүд тохиож байгаа ажээ.
.jpg)
Энэ сарын 1-ний өдөр Лондонд өдөртөө нэмэх 37 хэм хүрч байсан юм. Харин сүүлийн хоёр өдөрт бага зэрэг буурсан ч 33, 34 хэмээс доошлохгүй байна. Их Британийн эмч мэргэжилтнүүд наранд удаан гарахгүй байхаас гадна ус байнга уухыг иргэдэд зөвлөж байгаа юм. Мөн ахмад настай, хууч өвчтэй хүмүүсээ байнгын асрамж халамжиндаа байлгахыг уриалж байна.
Францад мөн өнгөрсөн өдрүүдэд нэмэх 40 градус хүрч халсан байна. Ирэх амралтын өдрүүдэд нэмэх 37 хэмийн халуун байхыг цаг уурчид анхааруулж байна. Мөн ирэх 7 хоногийн дунд үеэс л агаарын хэм бага зэрэг буурч 33 хэмд хүрэхийг мэдээлж байна. Их Британид Испани, Португалиас халуун агаарын фронт ирснийг тэд тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ хэт халж, хуурайшилт ихтэй байгаагаас болж Европын орнууд дахь ургацын хэмжээ сүүлийн 6 жилд анх удаагаа буурч магадгүйг мэргэжилтнүүд урьдчилан сануулж байна.
.jpg)
Их Британиас гадна Хойд Солонгост мөн хуурайшилт ихтэй байгаагаас ган гачиг нүүрлэж ургац алдаж болзошгүй байгааг НҮБ-аас анхаарууллаа. Нийслэл Пхеньян хотоос холгүй орших Өмнөд Хванхэ муж бол Хойд Солонгосын цагаан будаа тариалдаг гол бүс нутаг юм. Энэ сард суулгасан будааныхаа талбайг усаар дүүргэх ёстой ч нэг ч дусал бороо ороогүй учир талбай нь хатаж ургац алдаж мэдэхээр байдалд хүрээд байгаа юм. Тариаланчид талбайн хэмжээгээ багасгаж, гүний ус гарган будаагаа услахыг чармайж байна. Түүнчлэн будааны оронд ус бага шаарддаг эрдэнэ шиш тариалж байна. Тиймээс энэ онд хураан авах цагаан будааны хэмжээ өнгөрсөн оныхоос 12 хувиар бага байхыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
.jpg)
.jpg)
| Дэлхийн ихэнх улсад хэт халж байна | ||
| Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.