Шууд Chart

Кубын иргэд wifi сүлжээ ашигладаг болжээ

2015-07-03 17:54:33

Кубад олон нийтийн газарт анхны вай фай /wifi/ сүлжээг нээн ашиглалтад орууллаа. Тус улсын Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард улс орон даяар үнэгүй, утасгүй интернэт бүхий олон нийтэд зориулагдсан 35 цэгийг нээхээ мэдэгдэж байсан бөгөөд энэ ажил ийнхүү эхнээсээ ажил хэрэг болж байна. Куба улс интернэт ашиглах боломжоороо дэлхийд хамгийн доод түвшинд бичигддэг. Интернэт хэрэглэгчдийнх нь тоо нийт хүн амынх нь таван хувийг эзэлдэг байна. Харин Засгийн газраас үүнийг эрс өөрчлөхөөр шийдвэрлэсэн юм. 

Утасгүй интернэт буюу олон нийтийн газарт вай фай ашиглан интернэтэд орохын тулд Кубачууд цагт урьдынх шиг дөрвөн доллар 20 цент биш хоёр америк доллартай тэнцэх мөнгө төлөх аж. Кубын иргэд түүний дотор залуучууд энэ үйлчилгээг талархан хүлээн авч байна. Тус улсад ухаалаг утаснууд ихээр худалдаалж, вай фай ашиглах боломжийг ийнхүү бүрдүүлж байгаа нь өндөр үнэтэй суурин компьютер авалгүйгээр интернэтэд нэвтрэхэд ихээхэн тус болж байна хэмээн тэд үнэлж байгаа ажээ.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кубын иргэд wifi сүлжээ ашигладаг болжээ  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй