Коронавируст халдварын тохиолдлын үед авах арга хэмжээ Говийн бүсийн дадлага сургуулилт Өмнөговь аймагт боллоо. Өмнөговь аймаг бол хилийн бүс нутаг. БНХАУ-тай хиллэдэг учраас энэ халдвар дамжих магадлал өндөр гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа юм. Говийн бүсэд зохион байгуулсан дадлага сургуулилтад ЗӨСҮТ, ХӨСҮТ, МЭГ, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтран оролцсон байна. Энэхүү арга хэмжээ нь олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах халдварт өвчин дэгдэхээс сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, бэлэн байдлыг хангаж ажиллахад чиглэгджээ.
“Зөөвөрлөгдөн тархах зоонозын халдварын урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ”, “Зөөвөрлөгдөн тархах зоонозын халдварын хяналт, тандалт”, “Ойрхи дорнодын коронавируст халдварын тохиолдлын үед авах арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр говийн бүсийн хээрийн сургуулилтыг зохион байгуулсан байна. Цаашид энэ чиглэлээр нөөц бүрдүүлэх, эмч ажилтныг сургах, хангалт нэмэгдүүлэх шаардлагатай байгааг говийн бүсэд анх удаа болсон хээрийн сургалтыг зохион байгуулагчид хэлж байлаа.
Коронавируст халдвар нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм. Шинэ халдвар учраас өвөрмөц эм, вакцин байхгүй, халдварын эх уурхай, дамжих зам, дамжих зам зэрэг нь бүрэн судлагдаагүй юм байна. Вирусийн халдвар авсан хүн нууц үедээ буюу ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхад Монголд ирсэн байх магадлал өндөр. Тиймээс иргэд өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
| Коронавирусын халдвараас сэргийлэх сургалт Өмнөговь аймагт боллоо | ||
| Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.