Мал эрүүлжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, ванкцинжуулалтад бүрэн хамруулах замаар Япон улсад хонины мах нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдлээ. Тодруулбал, сүлжээ дэлгүүрийн бизнес хөгжсөн Япон улс руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортлосноор Японы бүх хэрэглэгчдэд хүрэх боломж бүрдэнэ гэсэн үг юм.
Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар Монгол Улс бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж нөхцөл нь бүрдсэн бөгөөд одоо олон улсын стандартад хүрсэн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулах үлдээд байгаааж. Өөрөөр хэлбэл монголд үйлдвэрлэсэн ноолууран цамцыг Японы худалдан авагчид хайж, хүлээж худалдаж авдаг тэр эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Үүнд нөлөөлөх хамгийн гол хөшүүрэг бол чанар гэдгийг бизнес эрхлэгчид онцолж байлаа.
| Япон улс руу хонины мах нийлүүлэх талаар судлаж байна | ||
| Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.