Шууд Chart

14 орны төрийн албаны төв байгууллагын төлөөлөл Монголд чуулна

2013-09-03 11:40:23

Tөрийн албаны төв байгууллагуудын олон улсын чуулга уулзалт 9-р сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.Манай улсад төдийгүй Азийн бүс нутагт анх удаа зохион байгуулж буй энэ чуулга уулзалт “Төрийн албаны Мерит тогтолцоо: Туршлага сургамж, сорилт боломж” сэдвийн хүрээнд болох бөг өөд оролцогчид өөрсдийн орны төрийн албаны туршлага, сургамжаасаа хуваалцан, шинэлэг арга, оролцоог цаашид хөгжүүлэх талаар санал бодлоо солилцон, төрийн албаны төв байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ.

Уг хурлыг Монголд зохион байгуулснаар төрийн албанд явуулж буй шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлэх юм байна. Уг уулзалтад Канад, Армян, Азербайжан, Франц, БНХАУ, Кувейт, Лаос, зэрэг 14 орны төрийн албаны төв байгууллагын төлөөлөл оролцоно.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

14 орны төрийн албаны төв байгууллагын төлөөлөл Монголд чуулна  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй