Жил бүрийн баяр наадмын нээлт болон хаалтын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбар авахын тулд иргэд урт дараалалд дугаарладаг. Харин энэ жил нэг хүнд дөрвөн тасалбар худалдаж, урьдын алдааг давтахгүй байх шийдвэрийг наадмын комисс гаргасан. Гэсэн ч асуудал шийдэгдсэнгүй, иргэд тасалбар авахын тулд үүрийн 03.00 цагаас эхлээд Соёлын төв өргөөний гадна урт дараалал үүсгэжээ.
Энэ жилийн хувьд нэг хүн хоёр тасалбар худалдан авах эрхтэй байгаа бөгөөд наадмын тасалбарыг хоёр өдөр борлуулах юм. Ийнхүү хоёр өдөрт багтан баяр наадмын тасалбараа худалдан авах гэсэн иргэдийн урт дараалал болоод олон хүний хөл хөдөлгөөнөөс болж дараалалд зогсож байсан зарим хүн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
| Наадмын тасалбар авах иргэд үүрийн 03.00 цагаас эхлэн дугаарлаж байна | ||
| Үзсэн: 1663 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.