Дэлхийд суу алдраараа "Хаадын хаан" хэмээн алдаршсан Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байна. Дэлхийн удирдагч байсан Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг өмнөд хөрш зэрэг зарим улс орон тэмдэглэх гэж байгаа ч харамсалтай нь манай төр засгийн зүгээс төдийлөн анхаарахгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Харин эрдэмтэн судлаачид өөрсдийн чадах чинээгээр сурталчилж байгаагийн нэг жишээ нь зоос сонирхогчид Хубилай хааны зоосон мөнгө бүтээсэн тухай мэдээлэл байлаа.
Тодруулбал, Монголын зоос судлалын холбооноос санаачлан Монголбанктай хамтран Хубилай хааны зоосон мөнгө бүтээжээ. Өмнө нь дөрвөн их хааны зоосон мөнгө бүтээж байсан. Харин энэ удаагийнх 10 мянгатын мөнгөн зоос гэдгээрээ онцлог юм байна. Нэрлэсэн үнийн хувьд хамгийн өндөр үнэ бүхий зоос болж байгаа аж. Учир нь Хубилай хаан бол Монголын эзэнт гүрнийг хүн ам, нутаг дэвсгэрийн хувьд хамгийн өндөр түвшинд хөгжүүлж чадсан. Мөн дэлхийн хөгжлийг үндсээр нь өөрчилсөн нээлтүүдийн эзэн гэдгээрээ алдартай. Иймд түүний мэндэлсний 800 жилийн ойг зоосон мөнгөөр сурталчилж буй нь онцлог юм.
| Хубилай хааны зоосон мөнгийг бүтээжээ | ||
| Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.