Шууд Chart

Эрчим хүчний үнийг нэмснээр гарах үр ашгийг тооцооллоо

2015-07-07 15:22:27

Эрчим хүчний үнийг нэмснээр томоохон төслүүд хөдлөх боломжтой гэж албаныхан үзэж байна. Энэ тухай Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод тусгажээ. Эрчим хүчний салбар аливаа улсын хөгжлийн түүчээ байдаг. Манай улсын хувьд эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч эх үүсвэрийн хүчин чадал дутагдах, техник тоног төхөөрөмж хуучирсан гээд энэ салбарт тулгамдсан олон асуудал бий.

Үүнийг шийдвэрлэхээр тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц гээд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ч хөрөнгө оруулалт нь шийдэгдэхгүй байгаа юм. Үүний гол шалтгаан нь манай улсын эрчим хүчний үнэ тариф олон улсын жишгээс доогуур байгаатай холбон тайлбарлаж байна. Энэ талаар Эрчим хүчний яамны удирдлагууд салбарынхан, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодод танилцуулсан юм.

Манай улс одоогоор эрчим хүчнийнхээ 20 гаруй хувийг импортоор хангаж байна. 2023 он гэхэд дотоодынхоо үйлдвэрлэлээр хангах боломжтой. 2030 он гэхэд экспортлох зорилт тавьжээ. Салбарын сайд энэ асуудлаар ярьж байна.


Эрчим хүчний үнийг нэмснээр гарах үр ашгийг тооцооллоо  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.119.xxx [122.254.119.xxx] 2015-07-20 10:22
цалингаа олон улсын жишигт нийцүүлчихээд олон улсын жишиг ярь даа

Бидэнтэй нэгдээрэй