Шууд Chart

Үнэт цаасны компаниудын чадавхийг сайжруулна

2015-07-08 11:50:40

Манай улсад 66 үнэт цаасны компани брокер, дилер, антеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээр компаниудын нилээд хэсэг нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаггүй, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон ашигт ажиллагааны түвшин доогуур, мэргэжлийн үйл ажиллагааны чадавхи, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, боловсон хүчний мэдлэг чадвар хангалтгүй байгаа.

Иймд Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны компаниудын чадавхийг сайжруулах чиглэлээр Дэлхийн банктай хамтран брокер дилерийн компаниудын "back office" програмыг бий болгох, ажиллагсадыг мэргэжлийн өндөр түвшинд сургаж бэлтгэх чиглэлээр  төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн брокер, дилер, антеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх компаниуд болон мэргэжлийн бусад оролцогчдод тавигддаг олон улсын стандарт шаардлага, төлбөрийн чадварын үзүүлэлтүүд болон зохистой харьцааны шалгуурыг шинэчлэн мөрдүүлэх ажлыг хийж эхлээд байна.

Хорооны ээлжит бус хурлаар 2013 оны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д өөрчлөлт оруулж, зөвхөн брокерийн үйл ажиллагааг дагнаж эрхлэх бол хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 100 сая, дилер болон брокерийн үйл ажиллагааг хавсарч эрхлэх бол 200 сая, брокер, дилер, антеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг хавсарч эрхлэх бол хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нэг тэрбум төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. 

Дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэхдээ эдийн засгийн ерөнхий нөхцөл, зах зээлийн байдал болон үнэт цаасны компаниудын санхүүгийн үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн гэдгээ Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Өнөөдрийн байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгө нь дээрхи хэмжээнд хүрээгүй үнэт цаасны компаниудын хувьд энэ оны есдүгээр сарын 30-ны дотор багтаан дүрмийн сангаа бүрдүүлэх үүргийг хувь нийлүүлэгч нарт нь үүрэг болгосон байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.


Үнэт цаасны компаниудын чадавхийг сайжруулна  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй