Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын 51 дэх тоглолтын улирлын ажил эхэлж уран бүтээлчид ажилдаа орлоо. Зуны амралтаар театр их засварт орж, өнгө зүсээ нэмжээ. Мөн театрын балетын жүжигчин Ц.Хонгорзул, хөгжимчин Т.Энхболд, гэрэлтүүлэгч Л.Цагаанбанди нар амжилттай ажиллан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Театрын 51 дэх улирлын нээлт 2013-10-05 нд Б.Шаравын “Чингис хаан” дууриар эхэлнэ. Одоогоор сонгодог урлагийн их өргөө иймэрхүү сонинтой байна. Энэ жил театрын урын сан шинэ бүтээлээр арвин байгаа гэнэ. УДБЭТеатраас ирэх долоо хоногт хэвлэлийн хурал зарлаж бусад мэдээллээ өгөх юм байна.
УДБЭТ-ын тоглолтын 51 дэх улирал эхэллээ | ||
Үзсэн: 1680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.