![](/uploads/201309/news/thumb/a51fe1c92ecef77cf0ad1e485f3c9826_x3.gif)
Сүүлийн өдрүүдэд Дамаскийн ойролцоо Сирийн Засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулалдаан үргэлжилсээр байна. Одоогоор Кудси болон Эль-Хаммад тусгай ажиллагаа явуулсны дүнд “Ажебхат ан-Нусра” бүлгэмийн алан хядагчдыг устгаад байгаа аж. Мөргөлдөөний үеэр Иорданий хуарангуудад бэлтгэгдсэн 300 орчим босогчид алагджээ. Тэдгээрийн дунд Саудын Арабын болон Ливи, Иорданы хөлсний цэргүүд байжээ. Дамаск орчмын Аббасидын талбайд босогчид минометуудаар буудсаны улмаас хоёр хүн шархаджээ. Сирийн цэргийн албан хаагчид нийслэл хотын орчимд босогчдын томоохон дайралтыг зогсоогоод байна.
Сирийн цэргүүд 300 гаруй босогчдыг устгажээ | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.