БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 10-13-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт албан ёсны айлчлал хийж байна. Төлөөлөгчид өнөөдөр Дархан сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нартай уулзалт хийлээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид БНСУ-ын Кёнги аймагт албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын хүрээнд Бүчонь хот, Дархан уул аймаг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, ах дүү найрамдлын харилцаа тогтоож эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллахаар болсон байна. Солонгосын талаас яг газар дээр нь ажиллаж нөхцөл байдлыг судлахаар Дархан хотод 3 хоногийн хугацаанд албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ юм.
| БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын төлөөлөгчид Дархан хотод айлчлав | ||
| Үзсэн: 802 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.