![](/uploads/201309/news/thumb/b8085b73c8993313a3a0d52e2466f315_x3.jpg)
Хойд хөршийн судлаачид улсынхаа хөлбөмбөгийн багийг дэмжих нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж болохыг анхааруулжээ. Энэ нь муу тоглож байнга хожигддог багийн фэнүүд эрүүл мэндээр муу таргалалт ихтэй байдаг гэсэн Европын эрдэмтдийн судалгаанд үндэслэн ийм дүгнэлт гаргажээ. Дэмждэг баг нь хожигдсоны маргааш хөгжөөн дэмжигчид нь илчлэг ихтэй өөх тосоор баялаг хоол их хэмжээгээр иддэг болох нь судалгаагаар батлагдсан аж. Баг нь хожигдох бүрийд хөгжөөн дэмжигчдийн иддэг хоолын илчлэг 16 хувиар ихсэж байжээ. Энэ нь мэдээж таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлд хүргэдэг аж. Дэмждэг баг нь хожигдоход хөлбөмбөгийн хорхойтон сэтгэлзүйн болон бие махбодийн хямралд орж түүнийгээ хамгийн энгийн арга болох хоолоор нөхөх гэдэг гэнэ. Тэгвэл ялахаасаа ялагдах нь олон байдаг улсынхаа шигшээг дэмжих нь зүрх судасны өвчинтэй болгож магадгүй хэмээн Оросын эрдэмтэд анхааруулжээ.
Хөлбөмбөгийн багийг дэмжих нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна | ||
Үзсэн: 1381 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.