Шууд Chart

Энэ жил "48 цаг” кино наадам дѳрѳв дэх удаагаа зоxиогдоно

2013-09-04 08:10:40

Кино уран бүтээлч, сонирхогчдын авъяас чадвар, ур ухааныг 48 цагийн дотор гаргадаг богино хэмжээний шилдэг кино хийж шалгаруулах "48 цаг” кино наадам  дѳрѳв дэх удаагаа зоxиогдох гэж байна. Олон улсын чанартай энэхүү кино наадам нь тухайн улс, хотын байдлаас хамааран бүтэн жилийн турш өөр, өөр амралтын өдрүүдэд дэлxий даяар зоxиогддог бөгөөд монголын кино уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг наадмын нэг болж чадсан. “48 цаг” наадамд шалгарсан бүтээл "2013 оны 48 цагийн шилдэг кино" шагналын төлөө олон улсын киночидтой өрсөлдөнө. Наадамд оролцох багуудын тоо хязгаартай бөгөөд илүү гарсан багуудыг хүлээлгийн жагсаалтанд оруулах гэнэ. Хэрэв бүртгэлтэй баг уралдаанаас татгалзвал хүлээлгийн жагсаалтнаас эхэнд нь байгаа багийг сонгон оролцуулах юм байна. Мөн багууд олноор оролцох хүсэлтэй байгаад, мѳн театрт илүү цаг авах боломжтой гарвал хүлээлгийн жагсаалтанд байгаа багуудаас нэмж оруулах боломжуудыг олгох ажээ.  “48 цаг” кино наадмын бүртгэл энэ сарын 16-наас эхлэх юм байна.  Олон улсын чанартай энэхүү наадам нь дотоод нарийн журмын дагуу явагддаг. Тухайлбал киноны сэдвээ 48 цагийн өмнө сугалах, өмнө нь хийсэн бичлэг ашиглах нь хориотой гэх мэт журам нь уран бүтээлчдийн жинхэнэ ур чадварыг сорьдог юм.

Нийтэлсэн: Б.Баярт

Энэ жил "48 цаг” кино наадам дѳрѳв дэх удаагаа зоxиогдоно  
Үзсэн: 2528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй