Шууд Chart

Сургалтын төрийн санд хэрхэн хамрагдах вэ?

2013-09-04 10:01:52

Оюутан залуусын хамгийн их санааг зовоодог зүйл бол сургалтын төлбөр. Бүх л оюутнууд сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамрагдахыг хүсдэг боловч хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэхээ сайн мэддэггүй. Иймээс Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад Сургалтын төрийн сангаас олгодог Хөнгөлөлттэй зээлийг хэрхэн авах талаар мэдээлэл хүргэж байна.
Хэн хамрагдах вэ?

     Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа дараах суралцагч;

1. Хагас өнчин суралцагч;

2. Малчин өрхийн суралцагч;

3. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;

4. Гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч.

 Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

- өргөдөл;

- эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

- бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;

- Боловсролын үнэлгээний төвийн батламж;

- сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг;

- үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт;

- эцэг, эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар /1-д заасан суралцагчийн хувьд/;

- малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /2-т заасан суралцагчийн хувьд/;

- харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /3-т заасансуралцагчийн хувьд/;

- 2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт /4-т заасан суралцагчийн хувьд/;

- зээлийн баталгаа;
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сургалтын төрийн санд хэрхэн хамрагдах вэ?  
Үзсэн: 6332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
dsb [127.0.0.xxx] 2019-10-30 14:28
end asuultand hariulj uguuchee
dsb [127.0.0.xxx] 2019-10-30 14:28
end asuultand hariulj uguuchee
Bathishig [127.0.0.xxx] 2019-10-17 13:41
2010 ond surguuli togsood odoog boltol ajil hiij. Hadaagvi diploomiinhaa huulbartail bgaad baigaa eh huwia awii gehed yaj awah be hariu hvsie
з [124.158.95.xxx] 2018-08-08 13:56
төрийн сагийн зээл яг эзэндээ очдоггүй шүү дээ.дотор нь ажилладаг хүмүүс 2 сая төгрөгөөр төрийн сагийн зээлэнд хамруулж бна гэсэн.Шалгадаг хууль хяналтынхан юу хийж байдаг юм бэ.амьдрал нь дажгүй хөдөлмөрийн чадвартай хүмүүс л багтаад байгаа юм даа.
Зочин [66.181.160.xxx] 2018-04-09 18:11
эргүүлж хэзээ төлдөг юм бол
Зочин [27.123.214.xxx] 2017-07-02 13:33
Зээлийн баталгаа юу байх хэрэгтэй вэ. Энэ зээл хэзээ яаж эргэн төлөгдөх вэ
Зочин [66.181.185.xxx] 2017-06-20 11:56
бичиг баримтуудаа бүрдүүлээд хаана ямар байгууллагад ханддаг юм бэ, боловсролын газарт уу эсвэл сургуульдаа юмуу
180.235.173.xxx [180.235.173.xxx] 2013-09-12 22:57
aaw eej ni 2 ni ajilgui bol toriin sand orj boldog uu
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-09-10 22:35
buten onchin ni shuud hamragdana bizde

Бидэнтэй нэгдээрэй